Б.ДАРЬСҮРЭН

Энэ сарын 12-18-ны өдөр 6816 автомашин, 500 чингэлэгээр 842.6 мянган тонн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Оны гарсаар 13.2 мянган тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсөв. Долоо хоногт 272 автомашин, 203 чингэлэг буюу оны эхнээс 918.7 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс есөн хувиар өссөн үзүүлэлт гэдгийг УУХҮЯ-наас мэдээллээ.

Энэ оны эхний найман сарын байдлаар төмрийн хүдэр, баяжмалын тухайд 557 автомашин, 475 чингэлэгээр 2.4 мянган тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 52 хувиар буурчээ.

Эх сурвалж: www.polit.mn