С.САРУУЛ

Их, дээд сургууль болон МСҮТ-ийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулиас долоо хоногийн өмнө эхлүүлэхээр төлөвлөжээ. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл хуулийн дагуу есдүгээр сарын 1-нд эхлэх зохицуулалттай тул энэ хугацаанд эхэлнэ. Гэвч ачаалал өндөртэй, түгжрэлд нөлөөлдөг тодорхой байршлууд дахь 20 орчим сургуулийн хичээл эхлэх болон тарах цагийг 15-30 минутаар өөрчлөхөөр болж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn