С.САРУУЛ

Mөнгөний нийлүүлэлт  2022 оны долдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 414.4 тэрбум төгрөгөөр буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Ийнхүү буурахад, төгрөгийн хадгаламж 2.1 их наяд төгрөгөөр, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 93.8 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө тус сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр нэг их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 88.8  тэрбум төгрөгөөр буурсан аж.  Мөн төгрөгийн хадгаламж долдугаар сарын эцэст 13.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 517.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарчээ. Төгрөгийн хадгаламжийг харвал, 89.8 хувь буюу 11.9 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 10.2 хувь 1.4 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж аж.

Эх сурвалж: www.polit.mn