С.САРУУЛ

Ажиллах хүчний судалгааг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа. Манай улсад ажилгүйдлийн түвшин энэ оны нэгдүгээр улиралд 8.5 хувьтай байсан бол хоёрдугаар улирлын байдлаар 7.8 хувь болж буурсан. Ажилгүйдлийн түвшин буурахад нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн тоо гол нөлөөг үзүүлжээ. Өнгөрсөн онтой харьцуулбал цар тахлын хөл хорио тавигдсан бөгөөд хөдөлмөр ихээр шингээдэг зарим салбар сэргэлттэй байсан нь нөлөө үзүүлсэн. Тухайлбал, үйлчилгээний салбарт ажиллагчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 мянгаар нэмэгдсэн гэж үзжээ.

Харин өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 2022 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар буурчээ. Учир нь Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөг, вакцины мөнгө зэргийг цар тахлын үед олгож байсан нь энэ онд зогссонтой холбоотой гэв.Түүнчлэн өрхийн сарын дундаж  бодит мөнгөн орлогын хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс есөн мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 53 мянган төгрөгөөр буюу 4.8 хувиар  буурчээ.

Эх сурвалж: www.polit.mn