С.САРУУЛ

2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 75.5 мянган хүүхэд шинээр элссэн. Үүнээс 88.5 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан. Мөн энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 712.4 мянга, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 42.6 мянга, их, дээд сургууль, коллежид 149.0 мянган хүүхэд, залуучууд суралцаж байна. Тэгвэл нэгдүгээр ангийн элсэлтийг тун удахгүй цахимаар авч эхлэхээр болжээ.

Эх сурвалж: www.polit.mn