С.САРУУЛ

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Манай улсад Омикрон хувилбарын BA.4 болон BA.5-ын тохиолдлын тоо өдрөөс өдөрт ихсэж байна. Зургадугаар сарын сорьцод BA.4 болон BA.5 гэсэн хэв шинж тодорхойлогдсон. Тэгвэл долдугаар сарын сорьцод BA.5-ын дөрвөн дэд хэв шинж нийлээд 70 хувьтай байна.

BA.5 хувилбарын нууц үе 2.4 хоног байна. Давтан халдвар авч буй хүмүүс 2-3 удаа өвдсөн  байна. 18-39 насныхан бусад насны бүлгүүдтэй харьцуулахад 1.3 дахин халдварт өртөх эрсдэлтэй. BA.4 болон BA.5 хувилбарын хувьд ханиадны болон амьсгалын дээд замын шинж тэмдэг тод илэрч байна. Тухайлбал, хоолой хөндүүрлэх, хуурай ханиалгах, хамраас нус гоожих шинж тэмдэг илэрч байна" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn