Р.ОЮУН

Монголд дүрслэх урлагийн мэргэжлийн байгууллага үүсэж байгуулагдсаны 80, “Монгол зураг” нийгэмлэгийн 20 жилийн ойд зориулсан гурван үеийн зураачдын шилдэг бүтээлийг дэлгэсэн “Best of Mongol zutag” үзэсгэлэн үүдээ нээлээ. Монгол зургийн сор бүтээлийг гадаад, дотоодын үзэгчдэд үзүүлэх энэ үзэсгэлэн нь Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөг, Монголын урчуудын эвлэлийн сан хөмрөг, Дүрслэх урлагийн музейн сан хөмрөг, Монголын нэр хүндтэй цуглуулагч, уран бүтээлчдийн бүтээлээс дээжлэн 150 бүтээлийг дэлгэн тавьжээ. Энэ тухай гэрэл зургийн сурвалжлагаас сонирхоно уу.