П.Амгаланбаяр

Монголын Үндэсний музейд “Модон урлал Монгол авдар” үзэсгэлэнг дэлгэлээ. Үзэсгэлэнд нүүдэлчин монголчуудын амьдралын түүх, ёс заншлыг агуулсан Угсаатны зүйн гэр музей болон Монголын Үндэсний музейн 150 гаруй шилмэл үзмэрийг дэглэсэн байна. Монголчуудын уламжлалт эрээлсэн, алтан цоолбор,  сийлбэр хээтэй болон худалдаа арилжаа,  язгууртан  ноёдын шагнал хэрэглэлд зориулагдан ирсэн хятад төвөд авдарнууд үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн нь сонирхолтой байлаа. Тус үзэсгэлэнд Угсаатны зүйн гэр музейн үүсгэн байгуулагч О.Маш-Эрдэнийн цуглуулга дахь 150 авдар багтжээ. Тэрбээр 2000-иад оноос эхэлж авдар цуглуулж эхэлсэн байна. Түүний  цуглуулгад монголчуудын амьдралын түүхэн замналыг хүүрнэх 300гаруй авдар байгаа аж.