Б.НЯМСҮРЭН
Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр энэ жил зургаадугаар сарын 14-нд тохиож бүх нийтээр амрах юм. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амарна хэмээн тусгасан байдаг.
Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн багш, Лхаарамба Д.Жавзандорж “Энэ өдөр Бурхан багш эхээс лагшин мэндэлсэн, төгс гэгээрч бурхны хутгийг үзүүлсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван зохиол нэг өдөх тохиосон учир онцгой дүйчин өдөр юм.Тиймээс ийм өдөр урьдын үйлдсэн алдаа гэмийг наманчилж, бусдаас уучлал хүсэх тэргүүтэн сайн үйлд илүү цаг зарцуулж хичээгээсэй. Ирээдүйд өөрт хэрэг тус олон сайн дадлыг хэвшүүлэхэд анхаараасай. Хэрэв тэгвэл үр дүн гарцаагүй мэдэгдэнэ. Аливаа хүн буян үйлдэнэ гэхэд эд зүйл, хөрөнгө мөнгө үгүй гэж бодох хэрэггүй. Буян гэдэг хүний сэтгэлээс үүдэлтэй.Та гэртээ бурхан шүтээн залж чадаагүй байсан ч цахим орчноос бурхан багшийн дүрийг харж, сайн үйл хийж бурхан багшид тахил өргөж болно. Тахилын дээд бол Бурхан багшийн айлдсан битгий нүгэл хийгээч, бусдад битгий хорлолтой үйл хийгээч гэсэн сургаалыг дотроо бодож, чин сэтгэлээс хандах нь Бурхан багшид өргөж буй тахил юм” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn