С.САРУУЛ

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр болсон хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров “Хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон. Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлье. Түүнчлэн Н.Түвшинбаяр талийгаач Э.Энхбат начныг  Өмнөд Солонгост хийлгэсэн эмчилгээний зардалд 2.7 тэрбум төгрөг төлсөн” хэмээн хэлжээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг хуралдааны явцад гурван хүүхдийнхээ сургалтын төлбөрийг насанд хүртэл нь төлүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: www.polit.mn