С.САРУУЛ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын соёлын найрамдалт харилцааны хүрээнд Бурхан багшийн Их дүйчин өдрийн бүх нийтийн баяр амралтын өдөрт зориулан Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг манай улсад залж буй үйл явдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зургадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их Дүйчин өдөр болно. Энэ өдөр нь бурхан багш эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван өдөр давхцдаг. Уг өдөр буян үйлдэж, нүглийг тэвчдэг. Иргэд сүм хийддээ ирж биеийн буян ариусал, энэрч хайрласан сэтгэлээр бие биетэйгээ харьцдаг уламжлалтай. Нэг онцгой зүйл гэвэл Энэтхэг улсаас Бурхан багшийн ариун чандрыг залж ирж байгаа. Бурхан багшийг таалал төгссөний дараа чандрыг нь найм хувааж улс орнуудад тараасан. Дөрвөн ринсрэл Монгол оронд заларч байгаа нь буянтай үйл болж байна. Энэхүү ариун чандар заларсан газар болгонд амгалан жаргалан үүсэж, сайхан болдог гэдэгт бид итгэдэг. Энэтхэг улстай 2000 жилийн өмнөөс найрсаг харилцаатай байсан.

Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залагдана. Хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтой. Энэ насанд битгий хэл олон төрөлд олдохгүй, асар их буянтай бурхан багшийн лагшинд хүрсэнтэй ижил буян юм. Төгс гэгээрсэн бурхны лагшинд мөргөх боломж гарч байна. 1995 онд Бурхан багшийн чандар манай улс заларч байсан.  Чойжин ламын сүмд заларч байдаг Бурхан багшийн шүдийг Энэтхэгээс ирж буй чандартай хамт Батцагаан дуганд залж, Монголын ард түмэн нийтээрээ мөргөж, асар их буян хураах боломж гарч байгаа юм" гэв.

Эх сурвалж: www.polit.mn