Б.ОД
Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх боломжтой болсон.
Энэ оноо дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг нотариатаар баталгаажуулан тухайн жилийн ЭЕШ эхлэхээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө https://eyesh.eec.mn/ хаягаар ирүүлэх ёстойг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 23-26-нд болно. Боловсролын үнэлгээний төв хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван хоногт багтаан шийдвэрлэж, хариуг цахимаар мэдэгдэх юм байна.
Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд:
- Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт /цахим/
- Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
- Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудасны хуулбар /2020 оны зургаадугаар сараас хойш үнэлэгдсэн Олон улсын шалгалтын дүн, оноо байна/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
- Суралцаж буй тухай сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/
- Өнгөт цээж зураг файлаар
Эх сурвалж:www.polit.mn