Б.ОД
Хөнгөлөлттэй зээл олгох жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг өнөөдрөөс орон даяар хүлээн авч эхэллээ. Төслийн материал хүлээн авах хугацаа ирэх сарын 06-нд дуусах бөгөөд sme.gov.mn цахимаар хүлээн авна.
Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл
- Зээлийн зориулалт:Үндсэн хөрөнгө оруулалт
- Зээлийн хугацаа:Тав хүртэл жил
- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа:12 хүртэл сар
- Зээлийн хүү:Гурван хувь
Зээл олгох салбар:
- Сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр
- Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр
- Хүнсний зоорь, агуулах
- Эрчимжсэн мал аж ахуй
- Гахай, тахиа, зөгийн аж ахуй
- Хүлэмжийн аж ахуй- мод, жимс, хүнсний ногооны үр үрсэлгээ
- Модон шахмал хавтангийн үйлдвэр
- Оёмол бүтээгдэхүүн үйлдвэр
- Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд заасны дагуу аль ангилалд байгаа талаарх тодорхойлолтоо bvrtgel.sme.gov.mn цахим эсвэл аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас авна.
Мөн Капитрон, Голомт, Худалдаа хөгжил, Төрийн банк гэсэн арилжааны таван банкаар дамжуулан олгож буй JICA-ийн санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах-II үе шаттай төсөл”-ийн жилийн зургаан хувийн хүүтэй 10 жилийн хугацаатай төслийн зээлд хамрагдах боломжтой.
Эх сурвалж:www.polit.mn