Б.ОД
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний 28 үйлдвэр, 177 супермаркет, 35 худалдааны төвд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 281 зөрчил илрүүлснээс 189 буюу 74 хувийг газар дээр нь арилгуулсан байна.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор улсын /ахлах/ байцаагчийн 20 заалт бүхий гурван албан шаардлага хүргүүлж, хоёр аж ахуйн нэгжийн 11 нэр төрлийн 50 ширхэг бүтээгдэхүүн хадгалалтын хугацаа дууссан байсныг буцаан татжээ.
Мөн дөрвөн аж ахуйн нэгжийн найман нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч НМХГ-ын лабораторит хүргүүллээ. Хяналт шалгалтын явцад 85 зөвлөмж, 41 мэдэгдэл хүргүүлж, 23 иргэнийг сургалтад хамруулсны зэрэгцээ 190 аж ахуйн нэгж, 426 хүнд зөвлөгөө өгч ажиллав.
Хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан, хаяг шошгонд Англи, Монгол, Орос хэлээр бичсэн санамж байрлуулаагүй, нялх балчир хүүхдийн нэмэгдэл хоолны шошгонд зургаан сар хүртэлх насны хүүхдэд өгч болохгүй талаарх анхааруулга байрлуулаагүй гэсэн нийтлэг зөрчил илэрчээ.
Эх сурвалж:www.polit.mn