С.САРУУЛ

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" энэ долоо хоногийн лхагва гарагт болно. Хүүхэд багачуудаа тав тухтай баярлуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай А/723 дугаар захирамжийн хүрээнд зургаадугаар сарын 1-ний өдрийн 08:00-20:00 цагийн хооронд түр хязгаарлалт хийхээр болжээ. Тодруулбал

 Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл)

Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана.

Хөдөлгөөн түр хязгаарлах байршил

 Цаг уурын уулзвар буюу Өглөөний гудамж

Засгийн газрын ордны баруун, зүүн тал

Туушин зочид буудлын урд зам

Шангри-Ла төвөөс Хүүхдийн ордны уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг тус тус хязгаарлаж хүүхэд хамгааллын баг ажиллах юм.

Эх сурвалж: www.polit.mn