Т.САЙХАН

Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап лам Францист 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр бараалхжээ. 

Уулзалтын үеэр Хамба номун хан Д.Жавзандорж хүмүүн төрөлхтөний ёс суртахуун, шудрага ёс, тэгш боломж, хүний хөгжил, сайн сайхны төлөө шашин хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап лам Францис монголчууд 1990-ээд оноос уламжлалт шашнаа сэргээн, улс орноо ардчиллын замаар хөгжүүлж буйг онцлон, шудрага ёс ба иргэдийн оролцоог баталгаажуулсан нийгмийг бүтээн байгуулахад шашны гүйцэтгэх үүргийг чухалчлав.

Эх сурвалж:www.polit.mn