Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдах болон нийгмийн халамжийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгосон “Хамтдаа хөдөлмөрлөе-Хамтдаа хөгжье” өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт УИХ-ын гишүүн Э.Батшугар оролцож иргэдийн санал бодлыг сонсов. Тэрбээр "Өдөрлөгт оролцсоноор иргэд ажлын шуурхай ярилцлага хийх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ болон нийгмийн халамжийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах олон боломжийг олгож байна" гэдгийг онцоллоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 90 (6822)