Д.ДАРАМБАЗАР

Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт зургаан өдрийн “Self-transcendence” АНУ-ын нээлттэй тэмцээн Нью-Йорк хотноо амжилттай боллоо. Тэмцээнд дэлхийн 17 орны 32 гүйгч оролцож, Монгол Улсаас Б.Буджаргал гүйсэн байна. Түүний хувьд 1031.6 км гүйж түрүүлсэн бол түүний араас Литвийн Аудас 808.4 км, Италийн тамирчин Андрей Маркато 746 км, Румыны тамирчин Адриан Папик 661.9 км гүйж, тус бүр барианд оржээ. Энэхүү гүйлтийг анх нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд санаачилсан бөгөөд өдгөө зургаан өдрийн гүйлтийн тэмцээн нь 25 дахь жилдээ болж буй юм. Тэмцээний хувь Плашинг Медов хүрээлэнгийн гүйлтийн 1.6 км-ын зам дээр явагдаж, тамирчид байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд өдөр шөнөгүй гүйж, тэсвэр хатуужлаа сорьсон юм. Зохион байгуулагчдын зүгээс тамирчдын тойргийг тоолох шүүгчдийн баг, гүйгчид богино хугацаанд унтаж амрах, хэрэгцээт хүнс тэжээлээ нөхөн сэлбэх, эмнэлгийн түргэн тусламж, биеийн байдлаа тогтмол хянуулж байх бариа засал-эмчийн баг, хоол, хүнсээр тасралтгүй хангах баг, мөн амраах, үйлчилгээний баг гээд гүйлтийг саадгүй явуулах бүхий л нөхцлөөр хангасан аж. Манай тамирчныг хувьд энэ тэмцээнээс гадна хэт холын зайн олон улсын гүйлтийн тэмцээнүүдэд нийтдээ 12 удаа түрүүлж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn