П.Лхагва

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн "Сэлэнгэ  Бодонс" баг 2024-2025 оны улирлыг амжилттай өндөрлүүлж, сагсан бөмбөгийн түүхийг шинэчлэн бичсэн бичсэн билээ. Тэгвэл тус багийн залуу тоглогчид болох Ц.Сэргэлэнбаатар, Н.Батбаяр нарын гэрээг нэг жилээр шинэчлэн сунгаж байгаа аж. Мөн энэ 12-нд эхлэх "FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest-2025" тэмцээнд оролцох 3х3 багт ЖР Ахмад, А.Базаргүр, Б.Батзолбоо, Н.Батбаяр нар багтжээ.