Б.Гарьд
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор өнөөдөр /2022.4.25/ УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүллээ. Энэ дагуу маргааш УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдахаар товлогджээ. Уг асуудлыг ажлын тав хоногт багтаан шийдвэрлэх хуулийн заалттай юм байна.
Эх сурвалж: polit.mn