С.САРУУЛ
Пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд болон Эрдэнэсийн сангийн тухай хууль шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Уг хууль 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ. Энэ хугацаанд мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллага болон төрийн бусад байгууллагаас төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй байхаар зохицуулсан байна.
Уг хуулийн төсөл гишүүдийн дунд багагүй маргаан дагуулсан тул УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч, байр сууриа нэгтгэх хүсэлт гаргав. Энэ дагуу уг хуулийн төслөөр МАН-ын бүлэгт тав хоногийн завсарлага олгосноор үдээс өмнөх хуралдаан завсарлав.
Эх сурвалж: www.polit.mn