С.САРУУЛ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Тагнуулын байгууллагын тухай хуулийг өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын даргад өргөн барьсан. Байнгын хороогоор дэмжигдэж өнөөдөр УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж байна.

  Тагнуулын байгууллагын тухай хуулийг өөрчлөх үндэслэл, заалт нь бараг ганцхан асуудалд төвлөрч байгаа гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын бүтцэд байдаг цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчинд шилжүүлэх өөрчлөлтийг оруулж ирлээ. Нэг ёсондоо, зэвсэгт хүчин цэргийн тагнуулын байгууллагаа ТЕГ-аас  буцааж авч буй хэрэг юм. Үүнийгээ  тагнуулын байгууллагын тогтолцоог шинэчлэх гэж тайлбарлаж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn