П.АМГАЛАНБАЯР

Монголын залуучуудын холбооноос байрлаж буй объект, өмч хөрөнгийн талаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Засгийн газрын хуралдаанаар Монголын залуучуудын холбооны өмч хөрөнгө ашиглахтай холбоотой шалгалт хийлгэх талаар ярьсан.  Мөн иргэдээс уг обьектыг хүүхдийн эмнэлэг болгох санал гаргасан. Үүнийг баяртайгаар хүлээж авч байна. Тиймээс  Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг хүргүүлсэн. Хэрэв холбогдох байгууллагаас боломжтой гэсэн дүгнэлт гарвал, үүнийг дэмжинэ. МЗХ-ны  байранд 20 гаруй байгууллага түрээслэж үйл ажиллагаа явуулдаг. Нэг мкв талбайг 35 мянган төгрөгөөр түрээслэдэг. Манайх төрөөс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг авдаггүй, түрээсийн мөнгөөрөө үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэв мэргэжлийн хяналтаас  хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарвал түрээслэгчтэйгээ ойлголцоно. Мөн  уг дөрвөн давхар барилгыг тухайн үеийн эвлэлийн гишүүд мал, мөнгө хандивлаж, өөрсдөө барилцсан.  Мөн социолист орны залуучуудын холбооны дэмжлэгтэйгээр барьсан барилга юм” гэлээ . Мөн тэрбээр З.Энхболд төрийн өмчийн хорооны дарга байх үед Монголын  хувьсгалт залуучуудын эвлэлийн 200 гаруй барилга объект хувьчлагдсан. Тиймээс үүнийг дахин шалгаж өгөх хүсэлтийг Засгийн газарт  хүргүүлж буйгаа онцолсон юм.

Эх сурвалж: www.polit.mn