С.Уртнасан
Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Энэ өвчнөөр бага насны хүүхдүүд ихэвчлэн өвчилдөг бөгөөд агаар дуслын замаар халдварладаг байна. Халдвар авсан хүн ханиаж найтаах үед вирус агаарт тархаж, бусдад халдварлах эрсдэлтэй. 
Тухайн өвчин халдварт өвчин дотроос халдварлах чадвар хамгийн өндөр буюу 96-98 хувь байдаг. Бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэлтэй. 
Халдвар авсан тохиолдолд халуурах, толбон гүвдрүүт тууралт гарах, ханиалгах, хамраас шингэн нус гоожих, нүд улайх үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцин хийлгэх нь хамгийн үр дүнтэй арга юм.
Энэ өвчний вакцинжуулалтад хүүхдээ есөн сартайд болон хоёр настайгаас нь хамруулах хэрэгтэй. Вакцины эхний тун 93 хувь, хоёр дахь тун 97 хувийн дархлааг тогтоодог ба сүүлийн нэг сарын дотор өөр вакцин хийлгэсэн бол улаанбурханы вакциныг түр хойшлуулна гэдгийг ЭМЯ-аас мэдээлжээ.
Эх сурвалж:www.zms.mn