Б.ОД
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Зөрчлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сануулах арга хэмжээ нэмэгдэж байгаа юм байна. Энэ нь зарим хүнд сайхан сонгогдож байгаа байх. Торгодог, сануулдаг энэрэнгүй болъё гэж байгаа юм байна. Гэхдээ ямар үед сануулах вэ гэдгээ ялгах ёстой. Хуулийн төсөлд танхайрсан, олон нийтийн газарт бие зассан, жагсаал цуглаан зөвшөөрөлгүй хийсэн, олон нийтийн, үйлчилгээний газарт тамхи татсан, хүний гэр оронд зөвшөөрөлгүй зураг дарсан, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчсон, тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гар утсаар ярьсан, цэргийн зарлан аваад очихгүй байгаа үед, хурд хэтрүүлсэн үйлдлүүдэд сануулах арга хэмжээ авна гэж байна. Үүнийг дэмжихгүй. Ингэж болохгүй. Эдгээр үйлдлүүдэд торгуулийн арга хэмжээ авах ёстой. Хурд хэтрүүлсэн тохиолдолд торгох ёстой. Цаана нь хүний амь намыг хамгаалж байгаа хэрэг. Зөрчлийн хууль гэдэг бол гэмт хэргээс хамгаалж байгаа хэлбэр юм.Тиймээс сануулах арга хэмжээг тооцоо, судалгаатай ярих ёстой гэж бодож байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn