С.САРУУЛ
Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг чөлөөлжээ. Тэднийг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багт хамтарч ажиллаж чадаагүй гэдэг үндэслэлээр чөлөөлсөн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэллээ. Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин 2021 онд томилогдож байсан бол Ц.Нацагдолгор 2020 онд Соёл, урлагийн газрын даргаар томилогдон ажиллаж байв.
Эх сурвалж: www.polit.mn