Б.ДОЛЖИН

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал тэргүүтэй дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тус яамны ажлын хэсэг ОХУ-д ажиллаж байна.

Энэ үеэр "Роснефть" компанитай гэрээ байгуулах юм. Манай улс он гарсаар нийт 306.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар нийт 179488 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12041 тонн (72 хоног), АИ-92 автобензин 51067 тонн (38 хоног), дизелийн түлшний/ДТ/ 110621 тонн (38 хоног) байна. Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 92532 тонн буюу АИ-92 автобензиний 32, ДТ-ний 50 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Засгийн газраас сайд Г.Ёндонг гуравдугаар сарын 7-11-нд ОХУ, Беларусь улсад ажиллахыг өнгөрсөн сарын 23-нд зөвшөөрч, удирдамжийг баталсан билээ.

 Эх сурвалж:www.polit.mn