Монгол Улсын БААТАР – МОНГОЛЫН АРДЧИСАН ХОЛБООны Удирдах Зөвлөлийн гишүүд болох 21 аймаг, 9 дүүргийн салбар зөвлөлийн дарга, дэд дарга нарын оролцсон өргөтгөсөн хурал цар тахалын улмаас өдийг хүртэл хойшлоод байсан бол өчигдөр буюу 2022.02.23-ний өдөр МоАХ өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Тус хурлаараа улс орны хэмжээнд өрнөөд буй олон асуудлаар хэлэлцэж тухайн орон нутгийнхаа хүрээнд салбарын удирдлагууд санал бодлоо солилцсон бөгөөд Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий чуулганыг дүрмийн дагуу 2022 оны Дөрөвдүгээр сарын 05-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Ерөнхий чуулганаар Монгол Улсын сүүлийн 32 жилд өрнөсөн нийгэм, улс төрийн байдалд хийсэн дүгнэлт, шийдэл, МоАХ-ны үйл ажиллааны тайланг хэлэлцэж танилцуулах юм.
МоАХ улс төржсөн хийрхсэн байр сууринаас бус Монгол Улсын Тусгаар тогтнол, хүний эрх эрх чөлөөг дотоод, гадаадын явцуу санаархлаас ангид байлган хамгаалах эрхэм зарчмаа тууштай баримтладаг бөгөөд аль нэг улс төрийн нам, явцуу бүлэглэлийн эрх ашиг бус улс үндэстний язгуур эрх ашиг, эх орны бүрэн бүтэн байдал, үндэсний эдийн засгийн хөгжил буюу үндэсний үйлдвэрлэлд тулгуурласан үр бүтээлтэй хөгжил, баялагын тэгш хуваарилалтад тулгуурласан бодлогын байр сууриндаа бат байгаа гэдгээ мэдэгдэж байна.
МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ