С.УЯНГА
Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа” гаргажээ. Энэ нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөмжийн дагуу хийгдсэн Үндэсний хэмжээний анхны түүвэр судалгаа юм. Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна. Мөн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, 2021 оны байдлаар нийт иргэдийн 97.6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84.7 хувьд хүрчээ.
Дээрх судалгаанаас харахад Монгол Улсын 15 ба түүнээс дээш насны иргэдийн 26.2 хувь нь сүүлийн гурван сард аюулгүй байдлын ур чадвартай холбоотой үйлдэл хийсэн гэж дүгнэж болохоор. Тэдний 18.4 хувь нь онлайнаар олж авсан мэдээллийн найдвартай байдлыг шалгах, 13.0 хувь нь төхөөрөмж, онлайн дансыг хамгаалахын тулд аюулгүй байдлын үр дүнтэй арга хэмжээг тохируулах үйлдлийг хийсэн байна. Тэр дундаа онлайнаар олж авсан мэдээллийн найдвартай байдлыг шалгах үйлдлийг хотын иргэдийн 21.3 хувь, хөдөөгийн иргэдийн 12.6 хувь нь хийжээ. Мөн 35 хүртэлх насныхны 14.7 хувь нь төхөөрөмж, онлайн дансыг хамгаалахын тулд аюулгүй байдлын үр дүнтэй арга хэмжээг тохируулах ашиглах, 35-59 насныхны 15.2 хувь нь, 60 буюу түүнээс дээш насныхны 8.7 хувь нь тохируулах ашиглах үйлдлийг хийсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 39 (6771)