Б.ОД
Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулна. 2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.
Төсвийн худалдан авах ажиллагаа, тендерийг хугацаанд нь амжилттай зохион байгуулж чадаагүй яам , орон нутгийн удирдлагуудын ирэх жилийн төсвөөс хасах арга хэмжээ авна гэв.
Улсын хэмжээнд хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан нь 345 буюу 48 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогийн байдлаар тендер шалгаруулалт Орхон, Дорнод, Говь-Алтай, Булган, Завхан аймагт 100 хувьтай байгаа бол Архангайд 19, Дундговьд 17 хувьтай байна.
Эх сурвалж:www.polit.mn