Шанхайн театрын академийн төгсөгч 23 настай Тонжуб Церинг дипломын ажил “Гамлет”-ыг төрсөн нутаг Лхаст дэглэн өөрөө гол дүрд нь тогложээ. Та зурган дээрээс нь Данийн ханхүү Розенкранц, Гильденстерн, Офелия болон бусад дүрийг тодорхой харж болно.
Яагаад энэ тухай Хятадын “Жэньминь жибао” бичиж байгаа нь ойлгомжтой. Дашрамд дурдахад хэн ч гайхамшигтай бүтээл байна, сайн болж гэж хэлээгүй. Нэгдүгээрт, зүгээр л Хятадын нийгэмд Төвд, Шинжянь, Өвөр Монголд болж буй бүх зүйл маш сонирхолтой байдаг, тэдний онцгой чамин соёл нь их анхаарал татдаг. Эдгээр бүсийн иргэд улс даяар тархсан ресторан байтугай шоу бизнесээр сайн мөнгө олдог. Тиймээс тухайн үедээ Хятад хэл сайн мэддэггүй байсан Тонжуб Церинг Гамлетийг хятад хэлнээс түвд хэл рүү орчуулахад түүнд туслахыг хүссэн түүх нь Хятадад бодит болоод байгаа зүйл юм.
Хоёрдугаарт, дэлхийн соёлын шилдэг бүтээлүүдийг судлах нь Хятадад нэр хүндтэй ажил юм. Орон нутгийн хөгжмийн зохиолчид аль эртнээс сонгодог хөгжим, Европын симфони найрал хөгжимд зориулан бичдэг болсон (Хонг Конг дахь дуурийн театр маш сайн) ба энэ нь хөгжлийг илтгэж байгаа нэг шинж тэмдэг билээ. Сонгодог уран зохиол ч мөн ялгаагүй аль эртнээс нэг бус удаа орчуулагдан, сургуульд нь зааж байгаа. Гэхдээ эндээс онцлог эхэлдэг. Шанхайн ард иргэдэд болон Төвдүүдэд гадаадын сонгодог зохиол хэзээнээс эхлээд тийм чухал болов? Бидний олж мэдсэнээр Гамлет туйлын төвд түүх болсон байлаа. Бас бага зэрэг Балба: зууны эхэнд хааны гэр бүлийг бүгдийг буудан хөнөөсөн нэгэн хунтайж байжээ. Нэг улсын соёл нөгөө улсын уур хилэнг хүргэж болно гэдэгийн шударгаар хүлээн зөвшөөрөе. Жишээ нь- зөвлөлтийн хар цагаан киноны хачин төрхтэй хүмүүс бие бие рүүгээ хашгичиж байгааг Япончууд үзэж чадахгүй. Самурай болон хүмүүжилтэй хүмүүс хашгирч ярьдаггүй, зөөлөн хүндэтгэлтэйгээр харьцдаг. Түүнчлэн “Евгений Онегин”-ыг орчуулах боломжгүй. Хэлний гоёмсог хөнгөн байдлыг орчууллаа ч, утга санааг ойлгуулахад хэцүү. 1812 оны баатруудын дараа төрсөн эдгээр үеийхэнд энэ гунигт эпитафыг яаж ойлгуулах уу?
Харин Лев Толстой бол Ази даяар шүтээн нь болжээ. Юун түрүүнд “Дайн ба энх”-ийн ачаар. Үйл явдалыг жамаар нь хөгжүүлж, сайн зүйлд саад учруулахгүй байхыг хичээж, муу бүхнийг болгоомжтой удаашруулдаг..... энэ бүгд чинь цэвэр буддын шашин, Даосизмын “үйлдэхгүй байх арга”. Жинхэнэ Кутузов их энгийн логикоор ажилласан бололтой: Барклай де Толли гэх орос бус нэртэй удардагчийн ухарч эхэлсэн тактикыг үргэлжлүүлсэн. Үргэлжлүүслэн учир нь бүр дайнаас өмнө хүчтэй түрэмгийлэгчийг ядраах, хүнд байдалд оруулах хамгийн сайн арга гэж шийдсэн..... Гэтэл Азууд бүгдийг өөрийхөөрөө ойлгосон. Харин одоо Гамлет бүх цаг үеийн шилдэг уран зохиолд нэр дэвшээд байна. Энэ бол оньсого таавар шиг зохиол, учир нь бүх цаг үе, бүх соёл Гамлетыг сайн хүн мөн үү гэдэгт өөр өөрөөр тайлбарладаг.
Шекспир яг хэн байсан бэ? гэдэгт удаан маргалдаж болно. Ямартай ч түүнд сайн, мууг нь ялгах аргагүй хэдэн зохиол бий. Тэрээр эмгэнэлт, хоёрдмол утгатай байдалд дүн шинжилгээ хийж, энэ юу вэ? гэдэгийг үзэгчид болон найруулагч нар шийдэг гээд үлдээсэн болов уу.
XIX зуун Гамлетыг гайхалт ирээдүйгээс ирсэн харь гарагийн хүн, муу санаатнуудад хорлогдсон романтик нэгэн гэж хайрлаж байлаа. XX зуунд Гамлетын дүрд Лоуренс Оливье, Владимир Высоцкий нар тоглож байсан. Эд бол романтикууд биш, гартаа зэвсэг барьсан тулаанч дайчид. Үүгээр ч зогсохгүй Высоцкийн тоглосон жүжигт тэрээр хаан ширээнд өрсөлдөж байсан ч эцэст нь харгис дэглэм, идэвхгүй нийгэмд ялагдсан юм. Манай цаг үед Шекспир хэнийг дүрсэлсэн бэ? сайныг уу? мууг уу? гэдэгт эргэлзээ төрөөд байгаа. Энэ бол цэвэр улс төр, мөрдлөгийн тухай зохиол бөгөөд үүгээрээ Шекспир мундаг улс төрч байсныг нотолж байна. Ханхүү өөрийн засгийг нуран унагааж, гадны арми довтолж орж ирхэд хүргэдэг- хэн Дани улсаас урвасан бэ? Мөн тэрээр гадны батлагдаагүй мэдээлэлд үндэслэн гэмт хэрэг хийж байгаа нь зөв үү?
Гэхдээ Төвдийн буддын шашин талаас тайлбарласан хувилбарыг эргээд харъя. Эхлээд энэ үндэстэн дундад зууны үеэс ердөө 3 үеэр тусгаарлагдсан гэдэгийг тэмдэглэх нь зүйтэй. 1949 онд шинэ эрх баригчид эзлэгдсэн улс орнуудын учирыг олж цэгцэлж эхлэхэд Төвд нь ойролцоогоор X зууны хууль дүрмээр амьдарч байлаа (жинхэнэ Гамлетын амьдарч байсан зуун бололтой). Боолчлол, ядуурал гээд бүх зүйлс. Ийм Шекспир Төвдүүдэд бусдаас илүү ойр. Цаашлаад, сүнстэй ярих, амьд ертөнц, сүнсний ертөнцийн хоорондын заагын тухай бол жинхэнэ Төвд сэдэв. Гамлетын гол монолог бол яг судраас уншиж буй мэт. Яг энэ монологоос Тонжуба Церинг уг зохиолыг сонирхож эхэлсэн. Үнэхээр орших уу? эс орших уу? дахин төрөх тойргоос гулсаж, эрсдэлтэй гэдэгийг мэдэж байгаа ч, нирвана руу нэвтрэх үү? идэвхгүй байдалд гацвал яах уу? тэгсэнээс “орших” гэж юу гэсэн үг вэ?
Үүн дээр дараах зүйлийг нэмж болно: гоо сайхан дэлхий ертөнцийг аварна, өөрөөр хэлбэл өөр улсын соёл бусад улсын соёлд танил дотно, ойлгомжтой ул мөр үлдээнэ. Энэ үйл явц юунд ч удирдагдахгүй. Тэр тусмаа ямар ч шалтгаанаар хамаагүй нэг улсын соёлын шилдэг бүтээл нөгөө улсын соёлын бүтээл болж хувирна гэдэг их таатай зүйл.
Эх сурвалж: www.ria.ru