З.БАТЦЭЦЭГ

 

Тахиа жилтнүүд: 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтний ерөнхий зурхай

Тэд өөртөө итгэлтэй, ялах, карьер дэвших дуртай, төрөлхийн лидерууд байдаг. Амжилтын араас хэтэрхий улайрч яваад жаахан бүдэрхэд сэтгэлээр унадаг. Тиймээс өөрийн боломжоо хэтрүүлэхгүй, зөв ашиглаж сурах нь зүйтэй. Сэтгэлээр унасан үедээ өөрийгөө маш их голдог. Тиймээс эргэн тойрных нь түүнийг хүнд хэцүү үед дэмжиж, магтаж байх нь чухал.

Гэр бүлдээ халамжтай, зөөлөн, хүнд бэлэг өгч, сюрприз барих дуртай. Бэлгийг маш сайн сонгодог мэдрэмж сайтай. Үүнээс гадна тэд гэр бүлээ үргэлж хамгаалхыг хичээдэг. Хүнд үед тэдэнд найдаж болно. Том сул тал нь нууц хадгалж чаддаггүй. Маргалдсан үед тэрээр хэт уурандаа илүү зүйл хэлчихдэг. Дараа нь өөрөө үүндээ харамсдаг. 2022 онд тэд амжилтанд хүрье гэж бодож байгаа бол үг яриагаа бодох хэрэгтэй.

2022 онд зорилго, тэргүүлэх чиглэлээ эргэн харах цаг болсон. Хэрвээ аливаа зүйл бүтэхгүй бол зорилгодоо хүрэх арга замаа өөрчилбөл ямар вэ? ямар ч асуудлыг сургамж гэж хүлээж аваарай. Оны төгсгөлд энэ сургамж таньд хэрэгтэй байсан гэдгийг ойлгоно. 4 сар гэхэд та карьер ахих эсвэл шинэ албан тушаалд очих магадлал өндөр байна. Одоо байгаа ажилдаа сэтгэл дундуур байдаг хүмүүс ажилаа солиод, илүү сайн цалинтай ажилд орж магадгүй байна. Гэхдээ шинэ ажилаа олоогүй байж яаран шийдвэр гаргах хэрэггүй. Оны 2-р хагасаас өөрийн хоббигоо мөнгө олох арга болгож болно.

Ажил ихтэй байгаад гэр бүлдээ гаргах цаг багасаж, үл ойлголцох байдал үүсч магадгүй байна. Ганц бие тахиа жилтнүүд хажууд үргэлж тусалж, дэмжиж байгаа хүнээ анзаарах цаг болсон байна. Таны найз, удаан хүлээсэн хайр чинь байж болох юм.

Эрүүл мэндийн хувьд тайван жил болно. Ходоод, хоол боловсруулах эрхтнүүдэд анхаарах хэрэгтэй. Мөн хөдөлгөөний хомсдолтой байна. Тиймээс эрүүл зөв хооллож, явган их алхаарай.

Эх сурвалж: www.sputnik.ru