З.БАТЦЭЦЭГ
Үхэр жилтнүүд: 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021
Бар жилд үхэр жилтнүүдийн хувьд хүндхэн, таагүй гэнэтийн зүйл ихтэй жил. Олон хэцүү асуудалд маш хурдан шийдвэр гаргах шаардлагатай болно. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсахгүйн тулд уураа барихыг зурхайчид зөвлөж байна. Зорилгынхоо төлөө эврээрээ урагшаа зүтгээд хэрэггүй. Хийх үйлдлээ эхлээд маш сайн төлөвлө. Гэхдээ энэ олон асуудлууд таныг карьерын шат ахихад тус болно. Их ядрах тул амралтын төлөвлөгөөгөө заавал гаргахыг зөвлөж байна. Хичээнгүй зүтгэлийн ачаар багагүй амжилтанд хүрнэ.
Хосуудын харьцаа бага зэрэг хурцадмал байна. Үүнээс гадна олон гэр бүл ажилын араас хэт их улайрснаас болоод гэр бүлийн амьдарлыг орхисноо анзаарч 2022 онд бүгдийг эргүүлэн нөхөх болно.
Эрүүл мэндийн хувьд сайн жил. Зогсолтгүй хөдөлмөрлөх, нойр дутуу байх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөггүйг санаад амралтаа сайн төлөвлөөрэй.
Үхэр жилтэй эрэгтэйчүүд 2022 онд: Асуудал тулгарах ч, тууштай зангийхаа ачаар энэ асуудлаас гарч чадна. Ажилаас болоод гэр бүлдээ гаргах цаг багасах магадлалтай тул чөлөөт цагаараа аль болхоор гэрийхэнтэйгээ өнгөрүүлээрэй.
Үхэр жилтэй эмэгтэйчүүд 2022 онд: Ажилд нь амжилт хүлээж байгаа жил. Санхүүгийн хувьд тогтвортой байна. Нөхөртэй эмэгтэйчүүд гэр бүлдээ ихэнхи цагаа зарцуулна. Харин таарамж муутай гэр бүл бүр салах магадлалтай байна.
Эх сурвалж: www.sputnik.ru