З.БАТЦЭЦЭГ
Оросын агуу яруу найрагчийн удмын бичиг дэлхий даяар тархсан бөгөөд Александр Сергеевичийн үр удмыг танилцуулж байна.
Хью Ричард Луи Гровенор
А.С.Пушкины бага охин Наталья хоёр удаа гэрлэсэн бөгөөд зургаан хүүхэд төрүүлжээ. Түүний хүүхдүүд олон үр удмаа үлдээсэн бөгөөд зарим нь Английн язгууртнуудтай гэж бүл болсон байна. Энэхүү удмын хорь орчим төлөөлөгч одоо Англид амьдардаг бөгөөд тэдний хамгийн алдартай нь Вестминстерийн VII герцог, 30 настай Хью Ричард Луис Гровенор юм. Оросын агуу яруу найрагчийн ачинцар олон тэрбум долларын өв хөрөнгөтэй бөгөөд 2020 онд 30 хүртэлх насны дэлхийн хамгийн баян хүнээр тодорчээ. Мөн Хью нь хунтайж Уильямын том хүүгийн загалмайлсан эцэг болсон нь нэр төрийн хэрэг байв. Түүний амьдралын бусад бүх нарийн ширийн зүйлс нь маш нууц байдаг.
Марита Кроули
Пушкины эмэгтэй талын удмын өөр нэг хүн бол Марита Кроули. Александр Сергеевичийг дуурайж юм бичдэг цорын ганц хүн. Тэрээр Демис Руссос, Арт Гарфанкель нарын дууны үгийг, “Пушкин” дуурийн либреттог зохиосон. Марита болон түүний эгч нар хатан хаан Елизавета II болон түүний нас барсан нөхөр хунтайж Филиппийн холын хамаатан юм.
Александр ба Мария Пушкин
Пушкины ууган хүү Александр арван гурван хүүхэд төрүүлсэн бөгөөд ихэнх нь Бельгид амьдарч байжээ. Тэнд 1942 онд Александр Александрович мэндэлсэн нь яруу найрагчийн сүүлчийн эрэгтэй удам. Тэрбээр анх 1994 онд л түүхэн эх орондоо ирсэн. Гэхдээ тэр Оросын иргэншил авч чадсан юм. Александрын эхнэр Мария мөн Пушкины гэр бүлээс гаралтай боловч түүний эмэгтэй удмаараа дамждаг. Нөхрийнхөө хамт тэрээр Пушкины газруудад байнга очиж, түүний дурсгалд зориулсан арга хэмжээнд оролцдог. Тэд хүүхэдгүй бөгөөд Пушкины эрэгтэй талын удам угсаа түүгээр дуусгавар болж байгаа юм.
Николай Данилевский
Санкт-Петербургийн энэ андерграунд зураач бол хоёр агуу зохиолчийн удам юм. Александр Пушкины ач охин Мария, Николай Гоголйин үеэл Владимир Быков нар гэрлэснээр түүний ургийн мод эхэлдэг. Данилевский домогт өвөг дээдсийн нэгэн адил Санкт-Петербургийн фантастик реализмын сургуулийг үүсгэн байгуулснаар Оросын соёлын түүхэнд өөрийн ул мөрөө үлдээсэн юм. Түүний бүтээлүүд олон музей, урлагийн галерейд тавигддаг бөгөөд зөвхөн дотооддоо төдийгүй гадаадад алдартай нэгэн.
Эх сурвалж: www.life.ru