Ч.Зотол

Узбекстан улсын Ташкент хотноо зохион байгуулагдаж буй Боксын  “U22”  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн цахилгааны саатлын улмаас  хойшлогджээ. Учир нь өчигдрөөс  эхлэн Казахстаны хуучин нийслэл Алматы хотод цахилгааны гэмтэл гарсан нь Ташкентад нөхцөл байдлыг хүндрүүлжээ. Тэмцээний дөрөв дэх өдрийн тулаанууд ийнхүү хойшлогдсон тул тамирчид өнөөдөр амарч байгаа юм байна. Манай улсаас Боксын үндэсний шигшээ багийн 15 тамирчин тус тэмцээнд оролцож байгаагаас хагас шигшээ тулаанд 12 тамирчин шалгарч үлдээд байгаа юм.

Азийн боксын холбооны удирдлагууд болон U22 Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид, Узбекстаны Эрчим хүчний салбарынхантай уулзалт хийсэний дараа шинэ хуваарь гаргасан байна. Шинэ хуваариар:

Өнөөдөр  тэмцээнд оролцогчид амарна.

Маргааш 12.00 цагаас эмэгтэй хагас шигшээ тулаан, 17.00 цагаас эрэгтэй хагас шигшээ тулаан  эхэлнэ.

Энэ  сарын 28-ны өдөр тамирчид амарна.

Энэ  сарын 29-ний 13.00 цагаас эмэгтэй шигшээ тулаан, 17.00 цагаас эрэгтэй шигшээ тулаан болно.

Эх сурвалж: Polit.mn