Ч.ЗОТОЛ
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Казахстан улсад өрнөсөн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн аюулгүй байдлын талаар мэдээлэл сонсч, шинээр байгуулагдах яамдын бүтцийг баталлаа. Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь энэ сарын 1-ээс эхлэн үйл ажиллагаагаа эхлэх байсан ч бүтэц, орон тоог нь батлагдаагүй тул хүлээлтийн байдалтай байсан юм. Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шинэ яамдын бүтцийг баталж, Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар шийдвэрлэжээ. Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилсон бөгөөд тэд мөн давхар үүрэг гүйцэтгэнэ гэв.
Эх сурвалж: www.polit.mn