С.САРУУЛ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, эрүү шүүлт тулгах  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны нэгдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг 10.000.000 /төгрөгийн торгох ялаар, мөн Г.Гандалайг 7.500.000 төгрөгөөр торгох ялаар, Д.Чинбат, Д.Батцэнгэл нарт тус бүрт нь 6.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Г.Гандалайг нийт 17.500.000 төгрөгөөр, Д.Чинбат, Д.Батцэнгэл нарыг нийт 16.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: www.polit.mn