С.САРУУЛ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 498 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, дөрвөн хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 483 хэрэг шалгагдаж байгаа аж. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр  хэргийн 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан ба гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн мэдэгдэл бичиж, мөн мэдэгдлийн хариуг хүлээн авчээ.

Эх сурвалж: www.polit.mn