С.САРУУЛ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан “Удахгүй 2022 оны төсвийн жил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан 2022 оны төсвийг чанаржуулах тогтоолын төсөл батлагдлаа. Тогтоол найман хэсгээс бүрдэж байгаа. Орлогын чиглэлээрх уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудийн ашигтай ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх зэрэг нарийвчлан чиглэлүүдийг тусгасан. Эдгээр агуулгууд дотод сүүлийн үед олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэж буй нэг асуудал бий. Тэр нь нийслэл болон орон нутагт буй төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгох, ажлын байрыг багасгах гэсэн үйл ойлголцол үүссэн. Энэ асуудлыг тодорхой тусгаж өгсөн. Төрийн үйлчилгээний ажилтнуудыг цалин, урамшуулал, тэтгэмжтэй холбоотой тухайлбал 36 сард нэг удаа олгогддог тэтгэмж бүх албан хаагчдын тоогоор жил бүр тусгагддаг хэвээр байна. Үүнд ямар ч өөрчлөлт орохгүй.

Эх сурвалж: www.polit.mn