Б.Очир

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6-нд хуралдсан МАН-ын XXX Их хурал дээр Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулсан. Засгийн газар тэрхүү бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаад эхэлжээ. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгээс гаргасан “зураг”-аар УИХ-аар зургаан хөтөлбөр батлуулж, 40 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. 
Түүнчлэн Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн байгууллагуудын одоогийн бүтцийг нэлээд хөдөлгөж, томоохон хэмжээний өөрчлөлт хийнэ гэсэн мэдээлэл Төрийн ордноор, улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.20 ДАВАА № 248, 249 (6725, 6726)