С.САРУУЛ

Үндэсний аудитын газраас Улсын дээд шүүх, Үндэсний статистикийн хороо, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, ХХААХҮЯ болон ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүнг танилцууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 36 төлбөрийн акт, 83 албан шаардлага, 121 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлсэн байна. Аудитаар өгсөн 50.1 сая төгрөгийн 36 төлбөрийн актын биелэлт 57.7 хувьтай байна. Аудитаар өгсөн 238,687.6 сая төгрөгийн 83 албан шаардлагаас бүрэн хэрэгжүүлсэн 60, хэрэгжих шатандаа 19, огт хэрэгжээгүй 3, хугацаа болоогүй 1 албан шаардлага 82.4 хувийн биелэлттэй байгаа аж. Харин аудитаар өгсөн 121 зөвлөмжөөс 85 нь бүрэн хэрэгжиж, 35 нь хэрэгжих шатандаа, нэг зөвлөмж хэрэгжээгүй, биелэлт 85.1 хувьтай байна.

Эх сурвалж: www.polit.mn