Ч.ЗОТОЛ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан хуралдаанд оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээлэв. Тэрбээр “Манай улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг булдаг. Хуучин технологиос татгалзах ёстой. Эс тэгвээс хойшид булах газаргүй болж байна. Тиймээс бид дээрх газруудад ногоон технологи ашиглан ландфиллийн аргаар булах ажлыг хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянган өрхөөс гарч буй үнсийг дахин ашиглаж, барилгын материал үйлдвэрлэх туршилт амжилттай болсон. Үнсийг ашиглан барилгын материал, хөнгөн хийц үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэхэд анхаарч, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө санхүү гаргахаас арга байхгүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодорхой саналыг боловсруулснаа удахгүй хуралдах НИТХ-ын чуулганд оруулна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn