Б.ОД
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 09:00 цагаас эхэлсэн. Хуралдаанд 21 аймгийн засаг дарга нар оролцож байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Сүүлийн гурван хоног Эрээн хотод халдварын тохиолдол илэрсэнгүй. Эрээн хотын боомтын удирдах ажилтнуудаас халдвар илрэхгүй 20 хоновол хилээ түр хугацаанд нээж, бараа материал хил дээр түгжигдсэн зүйлүүдийг солилцохоор хоёр талаасаа тохиролцсон. Тэнд тээвэр хийж байсан жолооч нарын хувьд ачилт нь багасах, дотоодын тээвэр лүү шилжих маневр хийх шаардлага үүснэ. Энэ нь боомтын асуудал гэхээс илүүтэй гурван сая иргэний бараа материал нэвтрүүлэх хилээр нэвтрүүлэх том эрх ашгийн асуудал учраас Хятадын талаас тавьсан горимын дагуу явуулахаар шийдсэн” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn