Б.ОД

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Шүүхэд салхи оруулах асуудлыг шийдэхгүй бол шүүгч нар “цус ойртсон”. Хэргийг хавсарч шийддэг байдал хавтгайрсан. Энэ асуудлыг сахилгын хороон дээр яаж авч хэлэлцэх вэ?. Жишээлбэл, Нийтийн ашиг сонирхлын хуулиар улстөрчид оффшор данстай байж болохгүй, үүнд эхнэр, нөхөр, үр хүүхэд бүгд хамаарна гэж заасанчлан аль ч шатны шүүгч бай хүүхэд нь хуулийн байгууллагатай холбоотой ажил хийж болохгүй байлгүй. Өмнө нь Салхитын мөнгөний ордны хэрэг гарч байсан. Ийм хэрэг дахиад гарахад бэлэн байгаа. Гаднынхны гар хөл болсон. Шүүгч бус гишүүд шүүхийн байгууллагад салхи оруулна гэдэгт итгэж байна. Та бүхэнд ихээхэн хариуцлага ирж байгаа. Бүлэглэл бий болсон асуудалд анхаарч ажиллахыг хүсье" гэв.  

Эх сурвалж:www.polit.mn