Б.ДОЛЖИНЖАВ
Эрээний хилийн асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр Хятад улс хилээ хаагаагүй, авто замын тээвэр хязгаарлалттай байгааг мэдэгдэв.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин "БНХАУ хилээ хаагаагүй гэдгийг тодотгож хэлье. Авто замын болон зорчигч тээвэр хязгаарлалттай байгаа. Төмөр замын тээвэрлэлт, бараа эргэлт хэвийн үргэлжилж байна.. Нарийн ногоог царигаар ачилж байгаа. Ирэх 20 хоногт авто замын тээвэрлэлтийн бараа солилцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар Хятадын талаас дөрвөн санал тавьсан. Үүнийг хүмүүс шаардлага гэж буруу ойлгоод байх шиг байна. Өөрөөр хэлбэл, жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ сахиад, хятад, монгол тээвэрлэгчид хавьталд орохгүйгээр хилийн тэг цэг дээр чингэлгээ солилцъё гэсэн дөрвөн санал юм. Энэ саналыг бид хүлээж авсан. Одоо бидний зүгээс 20 хоногийн хугацаанд Монголын талын жолооч нар болон чингэлгүүдээ бэлтгэх, өөрсдийн хилийн цэгийн талбайг засах ажлуудыг хийнэ. Энэ ажлыг 20 хоногийн хугацаанд хийх бүрэн боломжтой ба арай өмнө бэлтгэл хангагдчихвал авто замын тээвэрлэлтийг бүрэн хийх бололцоотой гэж үзэж байна " гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn