Б.ОД

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “E-Монголиа систем дээр тулгуурлаад төр иргэдийнхээ мэдээллийг цуглуулж байгаа бол үүрэг хүлээх ёстой. Гэтэл ямар чиглэлээр таны иргэний үнэмлэхийг ашигласан бэ гэдгийг бид мэдэж чадахгүй байна. Харин хуулийн төсөлд мэдээллийн эзэнд мэдээлэл очих буюу notification явуулна гээд байгаа нь энэ хуулийн гол амин сүнс юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийн эзэнд мэдээлэл очсоноор миний мэдээллийг төр ийм хэлбэрээр ашиглаж байгаа юм байна гэж мэддэг болох нь. Ер нь төрд байгаа иргэдийн мэдээллийг хувийн байгууллага ашиглах эрсдэл бий. Жишээ нь, гааль, татварын байгууллага хүний амжиргааны түвшинг тодорхойлж байгаа. Энэ асуудалд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байсан асуудлыг хуулиар зохицуулна.Хуулийг төслийг дагалдуулж эрүү, зөрчлийн хариуцлагыг нэмэгдүүлэх заалт оруулж ирээгүй” гэв.

Эх сурвалж:www.polit.mn