Ч.ЗОТОЛ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын  үе, үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзахаар урьжээ.

Гүцэтгэх засаглалын тэргүүн энэ уулзалтаар  цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулах юм байна. Мөн   инфляц, тээвэр ложистик, гадаад харилцаа, улс орны хөгжлийн томоохон  асуудлаар мэдээлэл  хийхээр төлөвлөжээ. Ийнхүү төлөвлөсөн нь улс орны хөгжлийн  янз бүрийн үед   Ерөнхий сайд байж, бодлогын ачааг таталцаж ирсэн  эрхмүүдтэй санал солилцох, тэдний үнэтэй үг сургаалыг сонсох  зорилго тавьжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  энэхүү урилгад  1990 оноос хойш Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр  ажилласан Ерөнхий сайд ирэх юм бөгөөд уулзалт маргааш Төрийн ордонд болох юм.

Эх сурвалж: Polit.mn