Б.Дэмбэрэлням
Парисын их дуулга тэмцээн энэ сарын 16-нд эхэллээ. Манай улсын тамирчид амжилт арвинтай байна. Үүнтэй холбогдуулан жүдо бөхийн үүсэл хөгжлийн талаар сонирхолтой мэдээллийг “Sport life” буландаа багцлан хүргэж байна.
Жүжицүгээс жүдо хүртэл
XII зуунаас эхлээд Японы самүрай нарын дунд “Жүжицү” хэмээх тулааны урлаг өргөн дэлгэрсэн байна. Жүжицүгээс нийтдээ 100 гаруй тулааны урлагийн урсгал бий болсон гэдэг. Мэйжигийн хувьсгал гарснаас хойш жүжицүгээр хичээллэдэг хүмүүс цөөрч эхэлсэн байна. Энэ үед 1882 онд Каноо Жигороо нь хэвтээ барилдаан болон атемивазаг голлодог Тэнжиншинёо, босоо барилдаан голлодог Китоо хэмээх жүжицүгийн хоёр урсгал дээр тулгуурлан, өөрийнхөө Китоогийн туршлагаас "Тэнцвэр алдагдуулах" чадварын талаар нарийн боловсруулж гимнастик, бие заслын аргачлал, бие бялдаржуулалт, тулааны урлагийг боловсруулан хөгжүүлж "Жүдо" хэмээн нэрлэжээ. Коодоокан нь жүжицүгийн урсгал дунд цөөнх байсан. Коодоокангийн дөрвөн эзний нэг болох Сайгоо Широо нь Японы Цагдаагийн ерөнхий газрын тулааны урлагийн тэмцээнд аварга болсноор орон даяар Коодоокан жүдог хүлээн зөвшөөрсөн.
Жүдогийн үндсэн ухагдахуун нь хүндлэл
Жүдод “Өрсөлдөгчийнхөө хүчийг ашиглан ялалтад хүрэх" гэсэн дотоод сэтгэлгээг чухалчлан үздэг байна. Би, чи, бүгдээрээ сайн сайхан "Өрсөлдөгчдөө хандаж талархал, хүндэтгэл үзүүлж хоорондоо итгэлцсэний үндсэн дээр бусдын төлөөх сэтгэлийг өөртөө төлөвшүүлэн, зөвхөн өөрөө биш бусад хүмүүст ч гэсэн сайн сайхан байх орчин бүрдүүлье" гэсэн философийг баримталдаг аж.
Бүх чадлаа сайн сайхны төлөө "Өөрийнхөө бүх хүчин чадлыг ашиглан бүх нийт нийгмийн төлөө сайн үйлс бүтээе" юм.
Дан ганц ялалтад хүрэхийн тулд бус өөрийнхөө дотоод сэтгэлийг ч гэсэн бялдаржуулах зорилготой.
Дэлхий дахинд тархсан нь
Жүдо нь 1964 оны Токиогийн Зуны олимпод анх удаа тэмцээний төрөл болон орсон. Эмэгтэйчүүдийн төрөл нь 1988 оны Сөүлийн Зуны олимпод нээлттэй төрөл, 1992 оны Барселоны Зуны олимпод албан ёсны төрөл болсон. Дэлхийн Жүдогийн Холбоонд нийт 187 орон багтдаг ба Төв штаб нь Сөүлд байдаг.
Коодоокангийн шүүлтийн дүрэм, Олон Улсын Жүдогийн Холбооны шүүлтийн дүрэм гэсэн хоёр дүрэм бий.
Жүдогийн дэвжээ нь 8мх8м-с 10мх10м хүртэлх хэмжээтэй бөгөөд татами гэж нэрлэдэг байна. *Коодоокангийн дүрмийн дагуу бол 67, Олон Улсын Жүдогийн Холбооны дүрмийн дагуу бол 66 төрлийн "шидэлт"-ийн мэх, 29 төрлийн "даралт"-ийн мэхийг ашиглан ялалтын төлөө тэмцэлддэг. Жүдогийн хөгжлийн эхэн үед тэмцээний дүрмээс хамаарч хайнцуулах ч тохиолдол байжээ.
Жүдогийн дүрэм дэх онцлог өөрчлөлтүүд
1924 он: Хэвтээ барилдаанд хүчээр татан орохыг хориглов
1929 он: Японы Эзэн хааны нэрэмжит жүдогийн тэмцээнд шүүгч нь гурван хүн байх, төрх байдал, ёс жаяг, арга техник зэрэгд суурилсан "Барилдааны эрхийг гартаа авч явсан учир ялах" гэсэн үнэлгээ шинээр нэмэгдсэн.
1951 он: Коодоокан жүдогийн тэмцээнийг шүүх дүрэм
1955 он: Коодоокан жүдогийн тэмцээнийг шүүх шинэчлэсэн дүрэм, "ваза-ари" авсаны дараах "даралт" нь 25 сек байх
1961 он: Олон Улсын Жүдогийн Холбооны жингээр барилдах систем дөрвөн жин
1967 он: Олон Улсын Жүдогийн Холбооны дүрэм зохиогдов. ОУЖХ-ны зургаан жингийн систем
1976 он: Зуны олимпын жүдогийн төрөлд "коока" үнэлгээг хэрэглэв.
1977 он: ОУЖХ-ны 8 жингийн системтэй болсон.
1982 он: Коодоокан жүдогийн тэмцээнийг шүүх дүрэм, бага насныханд зориулсан дүрэм
1997 он: ООЖХ-ны ерөнхий хурлаар өнгөт өмсгөл хэрэглэж болохыг зөвшөөрсөн.
2012 он: Босоогоос хөлд орох өмдөнд хүрэхийг хорьсон. Ингэснээр олон мэхийг хийх нь хориотой болсон. Дээр дурдагдсан дүрэм бүр нь жүдог улам боловсронгуй болгож хөгжлийн замд нь хөтөлжээ.
Өмсгөл болох Кодооканыг өөрөөр "жүдоги" болон "кимоно" зэргээр нэрлэдэг. Цагаан болон цэнхэр өнгөтэй байна. Тамирчид жүдогиг маш хүндлэх журамтай бөгөөд энэ нь анхны мэдлэг байх ёстой гэж үздэг.
Японы Каноо Жигороогийн үндэслэсэн жүдо нь 150 жилийн түүхийг бичиж өнөөдрийн сонгодог спортын нэг болсон билээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.18 Даваа № 204 (6681)