С.САРУУЛ

Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавируст халдварын нийслэл дэх нөхцөл байдлын талаар танилцууллаа. 2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад нийслэлийн нийт 1.499.140 хүн амаас бүрэн тунд 1.060.281 хүн буюу 70.7 хувийг хамруулсан бөгөөд үүнээс жирэмсэн 2919 /24,5%/, 12-17 насны хүүхэд 93,344 /76%/ хамрагдсан байна. Дархлал сэргээх нэмэлт тунд нийт 177,014 /16,5%/ хүн хамрагджээ. 2021 оны  есдүгээр сар гарснаас хойш 101001 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь зургадугаар сарын давалгаанаас 62 хувиар өндөр байна. Манай улсад анх халдвар батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар ес дэх удаагаа шинэчилсэн оношилгоо, эмчилгээний удирдамжийг баримталж байгаа талаар танилцууллаа. Түүнчлэн, эмнэлгийн орны нэгдсэн зохицуулалт, эрүүл мэндийн салбарын хүний нөөц, шинжилгээний хүртээмж, санхүүжилт, хөрөнгө оруулалтын талаар товч танилцуулав.

Эх сурвалж: www.polit.mn