Т.САЙХАН
Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг өнгөрсөн аравдугаар сард ерөнхий консулаар томилжээ. Тодруулбал, Засгийн газрын 145 дугаар тогтоолоор Монгол Улсаас Бүгд найрамдах Хятад ард улсын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод суух ерөнхий консулаар Д.Одбаярыг томилох шийдвэр гаргасан юм байна.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байсан Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа нь өнгөрсөн онд дуусгавар болсноор 2023 оны арваннэгдүгээр сарын 11-нд УИХ-аас чөлөөлж байв.
Эх сурвалж:www.polit.mn